“SpaceX” компанийн хөлөг сансарт хөөрлөө
- 2015-04-16
- Дэлхий
- 0

АНУ-ын Флорида мужаас хувийн хөрөнгө оруулалттай “SpaceX” компанийн “Falcon 9” пуужин “Dragon” хэмээх сансарт ачаа хүргэх зориулалттай хөлгийг амжилттай хөөргөжээ. Уг хөлөг Олон улсын сансрын станц дээр туршилт явуулах тоног төхөөрөмж, бусад шаардлагатай эд зүйлсийг хүргэх юм. “SpaceX” компани “Falcon 9” хэмээх пуужингаа олон дахин ашигладаг болгох туршилт шинжилгээний ажил энэ удаа бас амжилтгүй болсон байна. Ирээдүйд туршилт амжилттай болж, пуужингийн эхний шатны хөдөлгүүрийг дахин ашигладаг болсон тохиолдолд сансарт ачаа хөөргөх ажлын өртөг эрс буурах боломжтой аж.
Д.Болд

Сэтгэгдэл (0)