АНУ-ын иргэд цагдаагийн дарангуйллыг эсэргүүцжээ
- 2015-04-16
- Дэлхий
- 0

АНУ-ын Нью-Йорк болон бусад хотод иргэд цагдаа, хуулийн байгууллагынхны дур зоргоорооаашилдаг байдлыг эсэргүүцэн жагсчээ. Цуглааныг “Олноор нь эрх чөлөөг хасахын эсрэг” сүлжээнийхэн зохион байгуулж, иргэдийг олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан жагсаалд оролцохыг уриалсан байна. Цуглаанд оролцогсод өнгөт арьст иргэдийг олноор хөнөөдгөө зогсоох, хүний амь бүрэлгэсэн цагдаа нарыг шударгаар шүүх, эсэргүүцлийн үйл ажиллагаанд оролцогсдод дарамт шахалт үзүүлэх, хүчээр дарангуйлахаа зогсоохыг шаардсан аж.

Сэтгэгдэл (0)