“Исламын улс” Иракт эзэлсэн нутгаа алдаж байна
- 2015-04-16
- Дэлхий
- 0

АНУ тэргүүтэй эвслийн хүчин Ирак дахь “Исламын улс” бүлэглэлийн байршлыг агаараас бөмбөгдөж эхэлс нээс хойш жихадын дайчдын эзэлсэн газар нутгийн хэмжээ дөрөвний нэгээр хорогдсоныг Пентагоны төлөөлөгч мэдээлжээ. Тэрбээр нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж дүгнэхэд эрт боловч агаарын цохилт болон Иракийн армийн давшилт “Исламын улс” бүлэглэлд ноцтой хохирол учруулж буйг өгүүлсэн байна. Иракийн Ерөнхий сайд Абар хэмээх тус улсын томоохон мужийг Зэвсэгт хүчний ангиуд чөлөөлөх ажиллагааг эхлүүлснийг өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Гэвч энэ мэдэгдлийн дараа “Исламын улс” бүлэглэлийнхэн тус мужийн төв Рамади хотын захын хоёр дүүргийг эзэлсэн аж. Харин Сирийн нутагт байрлаж буй тус алан хядах бүлэглэлийн байршлыг өнгөрсөн есдүгээр сараас бөмбөгдөж эхэлсэн боловч нөхцөл байдал бараг өөрчлөгдөөгүйг Пентагоны төлөөлөгч өгүүлжээ. Эвслийн хүчний бөмбөгдөлт эхэлснээс хойш “Исламын улс” бүлэглэл Сирид эзэлсэн нутгийнхаа хэмжээг гуравны нэгийг эзэлснийг тус улсын эрх баригчид хэлдэг. Үүнээс гадна аядуу үзэлтэй сөрөг хүчинд тусламж үзүүлэх нэрийдлээр тойруу замаар “Исламын улс” бүлэглэлийг зэвсгээр хангаж буйг өгүүлж, Сирид тусалж байгаа бүлэглэлийнхээ эсрэг Иракт тэмцэж буй нь хоёр нүүртэй бодлогын илрэл хэмээн мэдэгддэг юм.
Д.Болд

Сэтгэгдэл (1)
(37.14.134.230)
худлаа мэдээ