Сэвол”-ын хохирогчдын гэр бүлийнхэн жагслаа
- 2015-04-20
- Дэлхий
- 0
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо Сэвол” гатлага онгоцны хохирогчдын гэр бүлийнхэн бямба гаригт жагсчээ. Энэ үеэр иргэд цагдаа нартай мөргөлдсөнөөс 10 гаруй хүн гэмтэж, 100 хүнийг нь баривчилжээ. Иргэд “Севол”-ын ослыг хараат бус байгууллагаар шалгуулахыг шаардаж жагссан байна. Ерөнхийлөгчийн ордонг чиглэсэн олон нийтийн жагсаалын эсрэг10 мянга гаруй цагдаагийн ажилтанг дайчилсан аж. Цагдаагийнхан Хөх ордон хүрэх замд 400 гаруй автобусаар хаан хамгаалжээ. “Севол” гатлага онгоц өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 16-нд Жиндо арлын ойролцоо живснээс 304 хүн амь насаа алдсан олонхи нь дунд сургуулийн сурагчид байв.

Сэтгэгдэл (0)