Ж.Зума цагаачдад халдаж буйг зогсоохоо амлав
- 2015-04-20
- Дэлхий
- 0

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Ж.Зума Дурбан хот дахь дүрвэгсдийн сууринд очиж, цагаачдын эсрэг халдлага дайралтыг зогсоохоо амлажээ. Энэ үеэр түүнийг сонсч байсан иргэдийн нэг хэсэг нь арга хэмжээ авалгүй хэт удаж байгааг шүүмжилсэн байна. ӨАБНУ-д хар арьст иргэд хөрш зэргэлдээ орнууд, Азиас ирсэн цагаач иргэдэд халдан дайрах нь олширсноос зургаан хүн амь насаа алдсан байна. Өмнөд Африкт арьс өнгөөр ялгаварлан гадуурхах дэглэм 1994 онд нуран унаснаас хойш гадны орнуудаас ирэх цагаачдын тоо эрс нэмэгджээ. Харин сүүлийн үед тус улсын иргэд цагаачид өөрсдийн нь ажлын байрыг булааж байна хэмээн үзэж тэднийг дайрч довтлох болсон аж. Өмнөд Африкт оршин суугчдын дөрвөн хувийг гадаадын иргэд бүрдүүлдэг ба ажилгүйдлийн төвшин 24 хувьд хүрдэг байна.

Сэтгэгдэл (0)