М.Касьянов Оросын сэтгүүлчдийн хар жагсаалт бэлтгэжээ

ОХУ-ын Ерөнхий сайд асан РПР-ПАРНАС намын тэргүүн Михаил Касьянов болон тус намын гишүүн Владимир Кара-Мурза нар АНУ-ын эрх баригчдаас хориг тавих ёстой Оросын сэтгүүлчдийн хар жагсаалт бэлтгэжээ. Жагсаалтад Оросын телевизийн сувагт ажилладаг найман сэтгүүлч орсон байна. М.Касьянов АНУ-д айлчлах үеэрээ жагсаалтаа Конгресст танилцуулж, хэлэлцүүлэх аж. Сөрөг хүчний улстөрч шинэ санаачилгаа“Немцовын жагсаалт” хэмээн нэрлэж, жагсаалтад орсон сэтгүүлчдийг Б.Немцовын эсрэг үзэн ядах үзэл өдөөж, түүнийг хөнөөх нөхцөлийг бүрдүүлсэн“суртал ухуулагчид” хэмээн нэрлэсэн байна. М.Касьянов Орост хүчирхийлэл, үл тэвчих үзлийг ухуулж буй хэвлэл мэдээллийн ажилтнуудын нэр бүхий илүү өргөтгөсөн жагсаалтаа удахгүй танилцуулна гэдгээ өгүүлжээ. Ерөнхий сайд асан дээрх жагсаалтад орсон сэтгүүлчдийг АНУ-д зорчих эрхийг хасч, тус улс дахь эд хөрөнгийг нь царцаахыг санал болгосон байна. Жагсаалтад Владимир Соловьев, Дмитрий Киселев, Аркадий Мамонтов, Андрей Караулов, Константин Семин болон“НТВ”, ВГТРК-ийн захирал, Төрийн Думын депутат, сэтгүүлч Алексей Пушков нар оржээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (180.235.187.42)

    2015-04-23

    ......... urvagchiig ashiglaad l haydag

  • (112.72.13.55)

    2015-04-23

    харин тиймээ. Хэззэ нэг цагт ерөнхий сайд хийж явсан ийм нэг тэнэг этгээд ямар ч албан тушаалгүй, хөрөнгө мөнгөгүй хаягдахаараа ямар их өшөө хонзон санаж, эх орноо ч хүртэл худалдахдаа тулталаа ялзарч байдагын нэг жишээ энэ. Өнөөдрийн Оросын либераль үзэлтэнгүүд гэгддэг жинэхнэ урвагчидын нэг нь энэ дэээ.

  • зочин (122.201.24.220)

    2015-04-23

    АНУ-ын гар хөл бологч иймэрхүү хүмүүс Оросыг Украин шиг болгох АНУ тэргүүтэй барууныхны бууны нохой болж