“Үг мушгиж байгаа нь харамсалтай байна”

 

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулж буй Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн асуудлаар нээлттэй сонсгол Төрийн  ордонд үргэлжилж байна. Сонсголд УИХ дахь намын бүлгийн дарга нар, УИХ-ын гишүүд, Засгийн газрын төлөөлөл болон ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэх алба хаагчид оролцож байна.  

 

 

УИХ дахь намын бүлгийн дарга нар холбогдох сайд нараас асуулт асууж байна.

 Тухайлбал, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар

 

“С.Чинзориг сайд та гудамжнаас хүмүүс авчирч хоёр жил ажиллуулсан гэж хэлсэн.  Үүнийгээ та баталж чадах уу. Түр орлон гүйцэтгэгчийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол дараагийн түр орлон гүйцэтгэгч хууль ёсных болж чадах уу?  

 

            “Хэнтий аймагт  усны сав газар байгуулагдсан. Багануурт байсаныг шилжүүлсэн.  Түүний даргаар Жадамбаа гэдэг хүнийг томилсон байгаа.  Жадамбаа гэдэг хүн өмнө нь 8-10 жил сумын засаг дарга хийж байсан МАН-ын гишүүн.  Улс төрийн албан тушаал хашиж байсан.  Энэ хүн төрийн албан хаагч мөн үү.  Яагаад энэ хүнийг томилсон бэ?

 

 

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол

 

-Өргөдлийн байнгын хороог төрийн албан хаагчдын тухай хуулийн хэрэгжилт, түүнтэй холбоотой асуудлаар илүү ухаалаг зүйл ярих байх гэж бодсон.  Гэтэл өнөөдрийн явж байгаа зарчим бол өөр байна.  Улс төр хийж байна гэж харж байна.  2012 оны сонгуулиас хойш Монголын улстөрд бий болсон шинэ үзэгдлийн талаар бид дүгнэлт хийн ярих шаардлагатай байсан байж магадгүй.  Өөрөөр хэлбэл 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН-ын оролцоогүйгээр Монгол Улсын бүтэц, зохион байгуулалт, төрийн ажил явсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр халаа, сэлгээ хийсэн асуудал биднээс эхлэлтэй биш ээ. Бид  хууль зөрчсөн ямар ч асуудал хийгээгүй. Хэнтий аймгийн иргэд Хэрлэн голын сав газрыг аймагтаа байгуулж өгөхийг хүссэн.  Өмнөх сайдын үед улс төрийн шийдвэрээр Багануур дүүрэгт байгуулагдсан юм билээ.  Хэрлэн голын сав газрыг орон нутагт нь байгуулж өгөх хүсэлт тавьсан. Тиймээс л энэ асуудлыг шийдсэн.  Засаг дарга гэдэг нэг талаас улс төрийн албан тушаалтан нөгөө талаас төрийн албан хаагч мөн.  Тиймээс ажлын дадлага туршлагатай, энэ ажлыг хийж чадах чадвартай гэж үзэн Багануур сумын даргыг томилсон. Үүнд хууль зөрчсөн ямар ч зүйл байхгүй.

 

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг

 

-Гишүүд асуудалд битгий улс төрийн өнцгөөс хандаач ээ гэдгийг хэлмээр байна.  Ер нь бидэнд асуудал байна уу гэвэл байна.  Төрийн албаны хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал байна. Харин үүнийгээ зөв оношлох талд анхаарал хандуулах ёстой. Б.Гарамгайбаатар гишүүний асуултад хариулахад би гудамжны гэдэг үг ерөөсөө хэлээгүй.  Үг мушгиж байгаа нь харамсалтай байна.  Засгийн газар 2012 оны есдүгээр сард түр орлон гүйцэтгэгчийг томилох журамд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ иргэнийг томилж болно гэсэн өөрчлөлт оруулсан.  Үүний үндэслэлээр томилсон байдаг.  Харин 2013 онд үүнийгээ хүчингүй болгосон байгаа юм.  Тиймээс түр орлон гүйцэтгэгч чинь хууль бус болчихоод байгаа юм.  Тэгэхээр надад ямар боломж үлдсэн гэхээр 2011 онд баталсан 62 дугаар тогтоолын дагуу шийдвэрээ гаргасан.  Мөн түр орлон гүйцэтгэгчийг томилохдоо улстөржөөгүй. Хэлтэс дотроо хамгийн олон жил ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчыг томилсон.  Тэгэхээр би ямар ч хууль зөрчөөгүй.

 

Д.Анар 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (202.21.120.66)

    2015-04-30

    МУ-д Алтанхуяг болон АН-н гишүүдэд хууль үйлчлэхгүй эдэнтэй хууль яриад ямарч хэрэггүй Гарамгайбаатар чи сайд хэнийг томилдог, ТНБ-н дарга хэнийг томилдогийг мэддэг үү эсвэл зориуд улс төржүүлээд нөгөө АН-н үндсэн арга хүн гүжирдэх аргаараа үзээд бн уу Чи өөрийгөө сайхан таниуллаа баярлалаа

  • зочин (103.9.90.140)

    2015-04-30

    АН ын тэнэгүүд ЗГ ын 62 тогтоолоор түр орлон гүйцэтгэгчийг тухайн нэгж дотроос нь томилно гэсэн заалтыг өөрчилж гаднаас иргэн оруулж ирж томилж болно гэж өөрчлөлт оруулаад нөгөөх нь ҮХЦэц дээр унах болохоор нөгөө алцанхуяг амбан чинь өөрчилсөн. ингээд АН ы гаднаас намын сонгуульд явсны шагнал горьдсон баахан нөхрийг томилсон нь хууль бус болчимхсон юм. 21 аймаг 9 дүүргийн ХХ ийн дарга ийм байсан гээд бод доо. тэгэхээр 12 онд хүн халаагүй болж байна уу

  • (103.229.123.175)

    2015-04-30

    муу нэртэй ман иргэд аан- -г айлгаад дарамтлаад байгаагүй юм бна. бүгдийг нь хал. гудамжны хоосон толгойтнууд иргэд аан- г дарамтлаж мөнгө нэхэхээс өөрийг хийхгүй.

  • зочин (182.160.4.218)

    2015-04-29

    Оюунхорол сайд ч сайхан залах юм аа

  • зочин (112.72.13.214)

    2015-04-29

    Энэ гөлгөр царайтай хөдөөний юм хэн вэ зайлуулаач

  • зочин (122.201.26.222)

    2015-04-29

    наад хүмүүс чинь хүн гүжирдэнэ шүү болгоомжтой байгаарай Чинзориг сайдаа