Хятад улс усан үзмийн тариалангаар Францыг ардаа орхив

Хятад улс усан үзмийн тариалангийн хэмжээгээрээ Францыг ардаа орхиж, үзүүлэлтээрээ дэлхийд хоёрдугаарт орсныг Усан үзэм, дарсны олон улсын байгууллагаас(IOVW) мэдээлжээ. Хятадад 2014 онд 799 мянган га талбайд усан үзэм тариалж байсан бол Францад 793 мянга, энэ үзүүлэлтээр тэргүүлэгч Испанид 1.02 сая га талбайг дарсны үйлдвэрлэлд ашигладаг байна. Хятадад усан үзмийн талбай нийт тариалангийн талбайн 11 хувийг эзэлдэг. 2000 онд энэ үзүүлэлт дөрвөн хувь байсан аж. Харин Европын орнуудад үйлдвэрлэгчид усан үзмийн талбай хэмжээг бууруулж буй юм. Европын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ чанар, үнэ, үйлдвэрлэлийнхээ ашгийг нэмэгдүүлэх талд түлхүү анхаардаг болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)