“Сэвол” хөлгийн ахмадад бүх насаар нь хорих ял оноов
- 2015-04-29
- Дэлхий
- 0

Өмнөд Солонгосын давж заалдах шатны шүүхээс “Сэвол” гатлага хөлөг онгоцны ахмад Ли Жүн Сокод бүх насаар нь хорих ял оноох шийдвэр баталжээ. Ийнхүү хөлгийн ахмадад36 жил хорих ял оноох шийдвэрлэсэн өмнөх шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон шүүх хурлаар хөлгийн ахмад өөрт нь төлөвлөж байсан цаазын ялаас мултарч чадсан. Өмнөд Солонгосын эрх баригчид хөлгийг усан доороос гаргана гэдгийг амласан. Хөлгийг уснаас гаргах ажил энэ оны есдүгээр сараас эхлэх бололтой. “Сэвол” гатлага хөлөг онгоц 2014 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр живснээс нийт304 хүн амь насаа алдсаны олонхи нь дунд сургуулийн сурагчид байсан аж.

Сэтгэгдэл (0)