Төрийн албан хаагчдын ажлын цагийг хорогдуулав
- 2015-04-30
- Дэлхий
- 0

Венесуэлийн төрийн албан хаагчдын ажиллах хугацааг өдөрт 5.5 цаг болгон хорогдуулжээ. Энэ нь цахилгаан эрчим хүч хүрэлцэхгүй байгаа нөхцөлд эрчим хүчний зарцуулалтыг бууруулах зорилготой аж. Венесуэлд их халуун байгаад иргэд агааржуулагч ихээр хэрэглэснээс цахилгаан хэрэглээ эрс нэмэгдэж, хүрэлцэхгүй болсон байна. Хувийн компаниуд төвлөрсөн цахилгаан хангамжийн сүлжээн дэх ачааллыг нэмэгдүүлэхгүйн тулд өөрсдийн генераторыг ашиглахаар болжээ. Венесуэлийн Засгийн газраас энэхүү зохицуулалт хэр удаан үргэлжлэхийг тодруулаагүй аж.

Сэтгэгдэл (0)