Сарьсан багваахайтай төстэй динозаврын яс олжээ

Хятадын Шинжлэх ухааны академийн палеонтологийн хүрээлэнгийн судлаачид улсынхаа Зүүн хойд мужаас Юрын галавын үеийн үлэг гүрвэлийн ясыг олжээ. Энэ төрлийн үлэг гүрвэлийн яс урьд нь олдож байгаагүй бөгөөд шинжлэх ухаанд том нээлт болсон юм. Палеонтологичид олдворын чулуужсан далавчид үндэслэн“Нисдэг үлэг гүрвэл байсан болов уу” гэсэн таамаглал дэвшүүлсэн аж. Энэхүү олдворын далавч судлаачдын сонирхлыг татаж байгаа ба шинжлэх ухааны олон таамгийг дагуулжээ. Тухайлбал, малтлагыг удирдсан палеонтологийн хүрээлэнгийн профессор Син Сюй“Энэ бол хамгийн том далавчит үлэг гүрвэлийн олдвор юм. Хэдийгээр далавчтай ч жигүүртэн шиг нисч чаддаггүй байсан болов уу” гэжээ. Харин Хятадын палеонтологич Сяотин Жэн“Энэ олдвор бол зөвхөн Хятадын нутагт тархсан үлэг гүрвэлийн төрлийнх. Сарьсан багваахай шиг далавчтай үлэг гүрвэлийн олдвор урьд нь олдож байгаагүй. Далавчны ясыг ажиглавал нисдэг байсан болов уу” гэсэн таамаглал дэвшүүлжээ. Энэхүү үлэг гүрвэлийн шинэ зүйлийг И Ки хэмээн нэрлэсэн нь хятад хэлээр“Аймшигт далавчит” гэсэн утгатай үг юм.

 

Х.ЭРДЭНЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)