Уругвайд тэтгэврийнхэн үнэгүй планшеттэй болно
- 2015-05-08
- Дэлхий
- 0

Уругвайн эрх баригчид тэтгэврийн 400 мянган ахмадад үнэгүй планшет компьютер тараахаар болжээ. Уг кампанит ажлыг ирэх сард эхлүүлж, сонгуулийн өмнө Ерөнхийлөгч Табаре Васкесын өгсөн амлалтыг ажил хэрэг болгох юм. Хөтөлбөрийн гол зорилго нь иргэдийг тоон технологийн эриний дэвшилд хөл нийлүүлж, цахим ертөнцийн давуу талыг ашиглуулах аж. Энэ ажлын нийт өртөг 30 сая ам.доллар болно. Гэхдээ планшетыг хэрхэн ашиглах тухай үнэгүй сургалтад орлого нь 25 мянган уругвай песогоос (1000 орчим ам.доллар) бага ахмадууд л хамрагдах эрхтэй аж.

Сэтгэгдэл (0)