Йемений эрх баригчид нутагтаа цэрэг оруулахыг хүсчээ
- 2015-05-08
- Дэлхий
- 0

НҮБ дахь Йемений төлөөлөгч Халед Альемани Аюулгүйн зөвлөлд хандан нутагт нь хуурай замын цэргийн ажиллагаа явуулах хүсэлт бүхий захидал гардуулжээ. Йемений дипломатч Йеменийг аврахын тулд гаднаас хуурай замын цэрэг оруулж, Аден, Таиз хотыг хяналтдаа авах шаардлагатайг өгүүлсэн байна. Саудын Араб тэргүүтэй Персийн булангийн бүс нутаг дахь 10 орныг нэгтгэсэн эвслийн цэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 26-наас Йеменийг бөмбөгдөж эхэлсэн юм. Цэргийн ажиллагааны зорилго нь Ираны дэмжлэгтэйгээр тус улсын эрх баригчдын эсрэг тэмцэж буй шийт шашинтай хуситын дайчдыг зогсоож, хууль ёсыг тогтоох хэмээн Саудын Арабын удирдагчид мэдэгддэг.

Сэтгэгдэл (0)