Их Британид парламентын сонгууль боллоо

Их Бритинид өчигдөр парламентын сонгууль боллоо. Сонгуулийн дүн өнөөдөр тодорхой болж, тус улс цаашид Европын холбоооны гишүүн хэвээр үлдэх эсэхийг нь шийднэ. Учир нь, Консерватив намынхан ялсан тохиолдолд Европын холбоон дахь гишүүнчлэлийн талаар бүх нийтийн санал асуулга явуулна гэдгээ өмнө өгүүлсэн аж.

 

Дээр нь Британи улс Европын холбооноос гарсан тохиолдолд шотландууд Нэгдсэн Вант улсын бүрэлдэхүүнээс гарахыг шаардах нь тодорхой аж. Сонгуулийн өмнө явуулсан олон нийтийн санал асуулгаас үзэхэд парламентын доод танхимд аль нэг нам олонхи болж чадахгүйгээс эвсэл байгуулахад хүрч болзошгүй гэнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)