Кубад ижил хүйстнүүдийн эрхийн төлөө жагсжээ
- 2015-05-11
- Дэлхий
- 0

Кубын нийслэл Гавана хотноо лесби, гей, бисексуал нийлсэн 1000 гаруй хүний жагсаал болжээ. Жагсагчид бэлгийн цөөнхийн эрхийг хавчин дарангуйлж буйг эсэргүүцэж, ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхийг шаардсан байна. Жил бүр зохион байгуулдаг уг арга хэмжээ найм дахь удаагаа болж, жагсаалыг Кубын Ерөнхийлөгч Рауль Кастрогийн охин Мариэла Кастро тэргүүлсэн аж. Куба улсад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй ч АНУ, Кубын лам нарын тусламжтайгаар олон хос гэр бүлийн холбоогоо бэлэгдлийн чанартайгаар батлуулсан байна. Кубад иргэдийг ажлын байранд бэлгийн чиг хандлагын дагуу ялагаварлан гадуурхахыг хориглосон хууль хоёр жилийн өмнө баталсан. Фидель Кастро эрх мэдлээ дүүдээ өгснөөс хойш тус улсад хамгийн их өөрчлөлт гарсан салбар бол бэлгийн цөөнхийн эрхийг хүлээн зөвшөөрөх алхмууд байсныг “БиБиСи” агентлагаас өгүүлсэн байна.

Сэтгэгдэл (0)