Амь насаа алдагсдын тоо 8000 давжээ

Балбад болсон газар хөдлөлтийн уршгаар амь насаа алдагсдын тоо 8019 хүрснийг тус улсын Үндэсний онц байдлын албанаас мэдээлжээ. Мөн гамшгийн улмаас 17866 хүн бэртэн, шархдаж, 366 хүн сураггүй хэвээр байгааг өгүүлсэн байна. Өмнө нь Балбын эрх баригчид аврах ажиллагаа албан ёсоор дууссаныг зарлаж, гадаадын аврагчид нутагтаа буцаж эхэлсэн аж. Сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд Балбын нийт барилгын 10 хувь нурж эсвэл ямар нэг хэмжээгээр эвдэрчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)