Орос цэргүүд Бээжинд жагсана

Оросын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Хятадын талын урилгыг хүлээж авч, тус улсын цэргийн алба хаагчид Бээжинд болох Ялалтын парадад оролцохоор болсныг мэдэгджээ. Хятадад ирэх есдүгээр сарын 3-ны өдөр дэлхийн хоёрдугаар дайн дууссаны70 жилийн ойг тэмдэглэж, цэргийн парад зохион байгуулна. Москвад энэ сарын 9-ний өдөр болсон жагсаалд Хятадын цэргийн алба хаагчид анх удаа жагсч өнгөрсөн юм. Хятад улс Японы эзлэн түрэмгийлэгчидтэй 1937 оноос байлдаж эхэлсэн ба тус улсын иргэд Дэлхийн хоёрдугаар дайн1937 онд эхэлсэн гэж үздэг. Япон цэрэг1931-1932 онд Манжийн нутгийг эзэлж, 1937 оноос Хятадын эсрэг өргөн цар хүрээтэй дайн эхлүүлсэн. Гэхдээ бага хэмжээний тулаан1935 оноос өрнөсөн. Америкийн тал ЗХУ-ын нэгэн адил Хятадын Гоминьданы засагт дэмжлэг үзүүлж байсан хэдий ч тус улсын бизнесийнхэн Их Британи, Францын нэгэн адил Японд цэргийн хэрэгсэл, шатах тослох материал нийлүүлж байсан. Тухайлбал, 1937-1940 онд япончуудын хэрэглэсэн нийт шатахууны70 хувийг америкчууд нийлүүлсэн аж. Энэ үед япончууд өөрсдийн мэдэлд байсан Сахалины өмнөд хэсгээс бага хэмжээний газрын тос олборлож байв. Үүнээс гадна Зөвлөлтийн мэдэлд оршиж байсан арлын хойд хэсгээс1943 он хүртэл концессийн гэрээгээр газрын тос олборлож байсан түүхтэй.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • 1 (176.219.161.248)

    2015-05-12

    Hooe dood talin ergvv odoo yu we chi daldganaj ch chadaxgvi shde yundaa ataarhsiin sham shig hogiin yum zailaa chi zailuul gertee l daldganadag bh da xaxaxaxa

  • m (176.219.161.248)

    2015-05-12

    Ter deer odoo yu gd bgan orosod ochij daldganasan ch gen shig teneg ***** cham shig uhamsrin doroitoltoi yum l iim yum bichij suuna da eh ornihoo tsergeer baharhah baitlaa daldganasan ntr gene nusaa ch archij chadahgvi archagvi yum ataarhaj vheh gj bga bz hoorhii zailuul orowdoltei yuma kkk

  • М (112.72.13.140)

    2015-05-12

    Уг нь Жанчхvvгийн даваан дээр урссан монгол цус бага зvйл ч биш дээ!!

  • (150.129.140.108)

    2015-05-12

    Mongol tserguud ochij jagsahgui yum u.. orost ochij daldganasan, odoo hujaad ochij daldganaach