Нисдэг автомашин осолджээ

Ирээдүйн тээврийн хэрэгсэл гэх нисдэг автомашиныг турших явцад Словак улсад осолджээ. Словакийн гал унтраах албаны мэдээллээс үзэхэд автомашин 300 м өндөрт нисч явахдаа эвдэрсэн байна. Нисгэгч шүхрийн системээ ажиллуулсны хүчинд машинтайгаа цуг газардахдаа бага зэрэг гэмтсэн боловч амьд үлдсэн гэнэ. “Аэромобил 3” нэртэй шинэ загварыг турших явцад зохион бүтээгч Штефан Кляйню жолоодож байжээ. Штефан Кляйн шинэ бүтээлээ 2013 онд анх олон нийтэд танилцуулсан. Шинэ төрлийн тээврийн хэрэгсэл нь засмал замаар ердийн автомашины нэгэн адил явж, далавчаа дэлгэснийхээ дараа агаарт хөөрч, 700 км/ц хүртэл хурдлах боломжтой. Зохион бүтээгчийн байгуулсан компани машиныг олон улсын хэд хэдэн үзэсгэлэнгийн үеэр танилцуулж, олон нийтийн анхааралд өртсөн байна. Шинэ загварын аэромобилийг 2017 оноос худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (122.201.31.3)

    2015-05-13

    Manai xiirxvv baychuud avch unaad deerees unaad ballax ni ee kkk

  • зочин (202.179.20.75)

    2015-05-13

    Доогуур мөргөлддөг байсан бол одоо дээгүүр мөргөлдөөд толгой дээрээс унах юм байна л даа