Умард Солонгос Батлан хамгаалахын сайдаа цаазалжээ

Умард Солонгосын Батлан хамгаалахын сайд Хён Ён Чхолийг цаазалсныг Өмнөд Солонгосын тагнуулын алба өөрийн эх сурвалжид түшиглэн мэдээлжээ. Сайд Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Уны оролцсон зөвлөлгөөн дээр унтсаныхаа төлөө ийм хатуу шийтгэл хүлээснийг“Ройтерс” агентлагаас мэдээлсэн байна. Умардын Төрийн тэргүүн үүнийг үл хүндэтгэсэн үйлдэл хэмээн үнэлж, төр, засгийн эсрэг хуйвалдаан зохион байгуулсан хэргээр яллажээ. Умардын тал энэ мэдээллийг баталсангүй бас үгүйсгэсэнгүй. Умардын эрх баригчид томоохон албан тушаалтнуудаа цаазалсан тухай мэдээллийг Өмнөдийн тал өмнө нь хэд хэдэн удаа тарааснаас зарим нь худал болох нь тодорхой болсон. Тухайлбал, өнгөрсөн оны нэгдүгээр сард барууны хэвлэлүүд Ким Чен Уны авга эгч Ким Гён Хиг цаазалсан тухай мэдээлэл тараасан боловч удалгүй худал гэдэг нь батлагдсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Эрүүл мэндийн онлайн зөвлөх (202.179.20.84)

    2015-05-14

    Даралт бууруулж энерги тэнцвэржүүлэгч аппарат. Артерийн даралтыг тэнцвэржүүлж, өвдөлтийг намдаана, толгой эргэх болон гар утас компьютор байнга хэрэглэдгээс үүсэх таагүй мэдрэмжүүдийг арилгана. Даралт огцом өсөж, бууж сандаргасан үед даралтыг нам буулгаж, тэнцвэржүүлэх зэрэг түргэн тусламж үзүүлдэг . Энэ хэрэгсэл нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ахуйд хэрэглэхэд найдвартай, чанартай гэж үнэлэгдсэн. Америк , Франц, Швейцар, Сингапур зэрэг орнуудад зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс 8 удаагийн гран-при шагнал хүртсэн. Үйлчилгээ: 1. Даралтыг зохицуулна. а. Толгойн хэсгийн цэгүүдээр б. Хоёр гарын хурууны үзүүрийн цэгүүдээр в. Зүрхний орчимд нөлөөлөх замаар г. Гарын бугуйн дээрх цэгүүдээр 2. Үс уналт халцралт уналтыг зогсоох, удаашруулах 3. Толгой өвдөлтийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна 4. хэсэг газрын өвдөлтийг намдаана 5. Арьс гоо сайханд таатай нөлөө үзүүлнэ 6. Өөрөө өөртөө иллэг, массаж хийж хурдан хугацаанд хуянгаа буулгана. Эрүүл мэндийн зөвлөх утас: 94448429.