Нарендра Моди: Энэтхэг бол ардчилсан улс

 

 Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн оны тавдугаар сараас Энэтхэг улсын Засгийн газрыг тэргүүлсэн. Үүнээс хойш амжуулсан ажлынхаа талаар Америкийн “Тайм” сэтгүүлд ярилцлага өгснийг тоймлон хүргэж байна. Дашрамд Нарендра Моди энэ долоо хоногт Монгол Улсад айлчилна.

 

-Засгийн газрыг тэргүүлснээс хойш та Энэтхэг орныг удирдах талаар ямар шинэ зүйл олж мэдэв?

 

-Миний хувьд хамгийн том сорилт бол холбооны Засгийн газрын бүтцийг ажиллуулах байв. Өөр өөр албад тусдаа ажиллаж, бие даасан Засгийн газар мэт ажиллах хандлага гаргадаг. Би энэ байдлыг халж, асуудлыг хамтдаа шийддэг болгохыг оролдсон. Холбооны Засгийн газар гэдгийг би зүгээр нэг цуглуулга биш органик нэгдэл гэж үздэг.

 

-АНУ-ын талаар юу гэж боддог вэ?

 

-Манай хоёр орон бол зүй ёсны холбоотнууд. АНУ-ын төлөө Энэтхэг юу хийж чадах вэ гэдэг нь гол биш. Бид үүнийг Энэтхэг, АНУ хоёр хамтдаа дэлхий ертөн-цийн төлөө юу хийж болох вэ гэдэг талаас нь харах ёстой. Тухайлбал, ардчиллын үнэт зүйл сийг бэхжүүлэх талаар.

 

-Энэтхэг, Хятадын харилцаа зарим үед хурцаддаг талаар?

 

-Энэтхэг, Хятадын хооронд 1962 онд дайн болсноос хойш хоёр улс 1990-ээд оны эхээр хилийн бүсэд энхтайван, найрсаг байдал тогтоох тохиролцоонд хүрсэн. Үүний үр дүнд сүүлийн гуч орчим жилийн турш энэ хил дээр энхтайван тогтсон. Өнгөрсөн 25 жилийн турш хил дээр буун дуу гарсангүй. Энэ нь хоёр орон өнгөрсөн түүхээсээ сургамж авсныг илтгэнэ. Хоёр орон өргөн зурвасаар хиллэдгээс нэлээд хэсэг нь бидний хувьд маргаантай хэвээр байна. Гэсэн хэдий ч хоёр улс өнгөрсөн хугацаанд эрийн цээнд хүрснээ илтгэж, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чин эрмэлзлээ илэрхийлж байна.

 

-Афганистанд “Талибан” хөдөлгөөн засгийн эрхэнд дахин гарах боломжийн тухай ямар бодолтой байна вэ?

 

-АНУ цэргээ гаргах болсон нь бие даан гаргасан шийдвэр боловч Афганистаны төр засгийн тогтвортой байдлыг хангахын тулд тэдэнтэй яриа хэлэлцээр хийж, Америкийн цэрэг гарсны дараа аюулгүй байдлаа хангахад юу хэрэгтэй байгааг ойлгох нь чухал.

 

-Эдийн засгийн шинэчлэл цар хүрээ, хурдын хувьд хангалттай байж чадаж байна уу?

 

-Өнгөрсөн оны өдийд Засгийн газарт юу ч болоогүй мэт байсан. Бодлогын хувьд бүрэн саажсан мэт байв. Манлайлал үгүй байсан. Манай Засгийн газар эрх мэдэл авсан үйл явдлыг арай өргөн хүрээнд харах хэрэгтэй. Үүний тулд өмнөх арван жилийн хугацаанд удирдсан Засгийн газрын үйл ажиллагааг манай Засгийн газрын арван сард хийж амжуулсантай харьцуулах хэрэгтэй. Дэлхий дахин Энэтхэгийг маш өөдрөгөөр харж, байгаа боломжийг мэдэрч байна. ОУВС, Дэлхийн банк, Moody’s зэрэг агентлаг Энэтхэг орон эдийн засгийн хувьд ямар их боломж агуулж буйг ярьж байна.

 

-Энэтхэгтэй харьцуулахад Хятадад нэг нам ноёрхож, удирдлага нь бодлогоо хэрэгжүүлж чаддагаас илүү хурдан хөгжиж байна гэж зарим хүн үздэг. Зарим үед танд Си Зиньпинтэй адил эрх мэдэлтэй болох хүсэл төрдөг үү?

 

-Энэтхэг бол ардчилсан мөн чанартай улс. Энэ зарчим бидний мах цусанд шингэсэн тул зөвхөн Үндсэн хуульд туссанаас бий болоогүй. Янз бүрийн намын хувьд тэд бүгд эрийн цээнд хүрч, улс орныхоо эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах чадвартай болсон гэж үздэг. Хэрэв та Энэтхэгт дарангуйллын дэглэм хэрэгтэй эсэх талаар асууж буй бол үгүй гэж хариулъя. Мөн эрх мэдлийг төвлөрүүлэх хэрэгтэй гэж үздэг хэн нэгэн хэрэгтэй юу гэвэл үгүй. Хэрэв та намайг ардчилсан үнэт зүйлс болон эд баялаг, эрх мэдэл, хөгжил цэцэглэлт, алдар нэрийн аль нэгийг сонго гэвэл би огт эргэлзэлгүйгээр эхнийхийг нь сонгоно.

 

-Энэ өндөрлөгт хүрэх замд таны амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн?

 

-Энэ бол миний хүн болсон мөн чанарыг хөндсөн асуулт. Би маш ядуу гэр бүлд төрсөн. Хүүхэд байхдаа галт тэргэнд цай зардаг байсан. Ээж минь бусдын гэрт сав суулга угааж, ойр зуурын ажлыг нь хийн амьжиргаагаа залгуулдаг байв. Ядуурал гэж юу болохыг би сайн мэднэ. Ядуу зүдүү амьдрал надад урам зориг өгч, ядарсан хүмүүст туслах хүсэлд автсан. Улмаар өөрийнхөө биш бусдын төлөө ажиллаж, амьдрахаар шийдвэрлэсэн юм. Би12 билүү 13 насандаа Свами Вивека нан дагийн бүтээлийг уншиж эхэлсэн. Түүний бүтээлээс би зориг хатуужил, алсын хараа гэж юу болохыг олж мэд сэнээр дотоод мэдрэмжээ хурцалж, амьд ралынхаа ирээдүйн зам мөрийг нээсэн. 16–тайдаа амьдралаа бусдад зориулахаар шийдвэрлэж, одоо энэ замаар явна даа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (122.201.22.164)

    2015-05-15

    ЗӨВ ШҮҮ

  • Hotsrogdol (104.32.163.40)

    2015-05-15

    Tiim bolhooroo l Hyatad shig hugjij chadahgui baigaa.