Өмнөд Солонгос умардын хил хүртэл хурдны зам тавина

Өмнөд Солонгосын эрх баригчид Сөүл хотыг Умард Солонгосын хилийн бүсэд орших Мунсан хоттой автомашины хурдны замаар холбохоор төлөвлөснийг “Рёнхап” агентлагаас мэдээлжээ. Өмнөдийн тал энэ төсөл худалдааны салбар дахь хэлхээ холбоог бэхжүүлэх хүчин чармайлтад нь дэм болж, хоёр орныг эргэн нэгдэх үйл явцад хувь нэмрээ оруулна гэж үзсэн аж. Нийт 35 км урт хурдны замыг 4-6 эгнээтэйгээр барихаар эртнээс төлөвлөсөн боловч хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөх магадлалтай гэдэг үндэслэлээр хойшлуулсан байжээ. Өмнөд Солонгосын тал төсвийн хөрөнгө хүрэлцэхгүй байгаагаас энэ төсөлд хувийн хөрөнгө оруулагчдыг татан оролцуулахаар шийдвэрлэсэн гэнэ. “Нарны элч” нэртэй бодлого хэрэгжиж байсан жилүүдэд өмнөдийн тал дээрхтэй төстэй төсөл олноор боловсруулж байсан ч 2007 онд тус улсад консерватив үзэлтэй улс төрийн хүчийн засгийн эрхэнд гарснаар зогсоход хүрсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Монгол (203.91.112.186)

    2015-05-15

    Японуудаар бариулчихгүй дээ, Солонгосууд ч онцгүй дээ, монголын хэдэн дарга нарт мөнгөнийх нь талыг хахуульд өгөөд зам гэж халтуурдсан юм болж мэднэ шүү...