Оросын “Протон-М” пуужин сүйрлээ

 

Оросын “Протон-М” пуужин бямба гаригт Мексикийн хиймэл дагуулыг сансарт хөөргөх явцдаа сүйрчээ. Осол газрын гадаргаас161 км өндөрт болж, пуужингийн гурав дах шатны хөдөлгүүр, Мексикийн хиймэл дагуул газарт унах явцдаа бүрэн шатаж үгүй болсон байна. “MexSat-1” хэмээх хиймэл дагуул бүхий “Протон-М” пуужинг Казахстан дахь Байконур буудлаас хөөргөжээ. Улмаар нэг, хоёр дахь шатны хөдөлгүүр хэвийн ажиллаад салсны дараа 500 дахь секундэд доголдол гарсныг нислэг удирдах төвийнхөн мэдээлсэн аж. Ослын шалтгааныг тодруулах хүртэл энэ төрлийн пуужингаар сансарт хиймэл дагуул хөөргөх ажлыг хойшлуулахаар болжээ. Сансарт хиймэл дагуул, ачаа хөөргөх зориулалттай“Протон” төрлийн пуужинг 1965 оноос үйлдвэрлэж эхэлснээс хойш400 гаруй удаа хөөргөсөн аж. Үүнтэй зэрэгцээд Олон улсын сансрын станцад холбоотой байгаа “Прогресс М-26М” ачааны хөлгийн хөдөлгүүрийг ажиллуулж чадаагүйгээс станцын тойрог замыг өргөж чадаагүй болохыг “Роскосмос” нэгдлээс бямба гаригт мэдээлсэн байна. Үүний өмнө энэ төрлийн ачааны хөлөг хуваарийн дагуу ОУСС-д холбогдож чадалгүй агаар мандалд шатаж, далайд унажээ. ОХУ-аас сансрын пуужин хөөргөх ажлын явц 2010 оноос хойш долоон удаа бүтэлгүйтэж байсныг ТАСС агентлагаас өгүүлжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)