С.Лавров: Македон дахь хямрал Оросын эсрэг хоригтой холбоотой

Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров Македон дахь нөхцөл хурцадсан нь тус улс эсрэг хоригийг дэмжихээс татгалзаж, “Турк урсгал” хийн хоолойн төслийг дэмжсэнтэй нь холбоотой байж болзошгүйг өгүүлжээ. Оросын сайд“Македоны үйл явдлын хувьд сөргөлдөөний сэтгэлгээ буюу“эсвэл эсвэл” гэсэн байр суурь илэрч байна гэж үзэж болно. Нарийн тодорхой хэлэх боломжгүй боловч Македоны Засгийн газар Оросын эсрэг хориг арга хэмжээнд нэгдэхээс татгалзаж, “Турк урсгал” төслийг дэмжсэнтэй нэгэн зэрэг болсон. Харин Европын холбоо, АНУ-ын эрх баригчид энэ төслийг эсэргүүцдэг. Тиймээс энэ үйл явдлууд хоорондоо холбоотой байх гэсэн мэдрэмж төрж байна” хэмээн Сербийн Гадаад хэргийн сайд Ивиц Дачичтай уулзсаныхаа дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Үүнээс гадна Сербийн Ерөнхийлөгч Томислав Николичтай уулзсаныхаа дараа Европын холбооны удирдлагад хандан Балканы хойг дахь салан тусгаарлах үзлийг нуун дарагдуулахгүй байхыг уриалсан байна. С.Лавров Македонд нөхцөл байдал сайнгүй байгаатай холбоотойгоор улам хурцдахаас сэргийлсэн бүхий л арга хэмжээг авах хэрэгтэйг өгүүлсэн байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)