“Боко Харам”–ын 10 гаруй лагерийг эзэлжээ
- 2015-05-19
- Дэлхий
- 0

Нигери(Nigeria)улсын Зэвсэгт хүчний ангиуд тус улсын зүүн хойд хэсгийн алслагдсан нутагт “Боко Харам” бүлэглэлийн байрлаж байсан 10 гаруй лагерийг устгасан тухайгаа мэдээлжээ. Цэргийнхэн сүүлийн үед эрчимтэй давшиж, алан хядах бүлэглэлийн хоргодож байсан үндсэн байршлуудыг эзэлж, дайчдыг нь хөнөөснөөс гадна тэдний хэрэглэж байсан зэвсэг, хуягт техникийг олзолсон гэдгээ мэдэгдсэн аж. Нигерийн армийн давшилттай нэгэн зэрэг хөрш Камерун, Чад, Нигер(Niger) улсын эрх баригчид алан хядагчдын эсрэг ажиллагаа явуулснаар тэднийг Самбиша дахь ширэнгэн ой руу шахжээ. “Боко Харам” хэмээх нэрийг орчуулбал “Барууны боловсрол нүгэл” гэсэн утгатай ба сүүлийн хэдэн жилийн хугацаанд тус бүлэглэлийн үйл ажиллагааны уршгаар хэдэн арван мянган хүн амь насаа алдсан юм.

Сэтгэгдэл (0)