Саудын Араб Йеменийг дахин бөмбөгдөж эхэллээ
- 2015-05-19
- Дэлхий
- 0

Саудын Араб тэргүүтэй цэргийн эвслийн нисэх онгоцууд таван өдөр гал зогсоох горим мөрдсөний дараа Йемений нутгийг дахин бөмбөгдөж эхэлжээ. Харин НҮБ-аас Йеменд гал зогсоох хугацаааг сунгахыг уриалсан аж. Өнгөрсөн өдрүүдэд хуситын босогчид болон Засгийн газрын цэргүүд Йемений зарим нутагт тулалдсан хэвээр байсан ч талууд гал зогсоох горимыг мөрдсөн гэнэ. Гал зогсоох хугацаанд хүмүүнлэгийн байгууллагууд энгийн иргэдэд нэн шаардлагатай тусламжийн барааг хүргэсэн байна.

Сэтгэгдэл (1)
(112.72.13.186)
huti gej bicheech dandaa husiti gej bicheed baih yum