Байкеруудын буудалцаанд есөн хүн амь үрэгджээ

АНУ-ын Техас мужийн Уэйко хотноо байкерын бүлэглэлийн гишүүд хоорондоо буудалцсанаас өнгөрсөн ням гаригт есөн хүн амь насаа алдаж, 17 хүн шархаджээ. Хэрэг хурдны замын ойролцоо орших худалдааны төвийн гадаа болж, дайсагналцсан бүлэглэлийн гишүүд буу, гинж, хутга, хэрэглэн тулалдсан аж. Хэргийн газраас нийт 100 гаруй зэвсэг, хэрэгсэл хурааж, хэд хэдэн хүнийг буудалцаанд саатуулсан байна. Мотоцикль хөлөглөсөн байкерын бүлэглэлүүд цуглаж, хоорондоо хүчээ үзэх гэж буйг хууль сахиулах байгууллагынхан урьдчилан мэдсэн боловч мөргөлдөөнийг зогсоож чадаагүй гэдгийг орон нутгийн цагдаагийн албаны төлөөлөгч Патрик Суонтон мэдэгджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)