Япончууд АНУ-ын цэргийн баазыг нүүлгэхийг шаардлаа

Японы Окинава аралд 35 мянган иргэн цуглаж, АНУ-ын Футэмма цэргийн нисэх хүчний баазыг нутгийн хойд хэсэгт шилжүүлэх төлөвлөгөөг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Арлын эрх баригчид өмнө нь тус баазыг өөр газарт шилжүүлэхийг зөвшөөрсөн боловч шинэ захирагч энэ шийдвэрийг түдгэлзүүлсэн байна. Харин Японы Засгийн газрынхан мужийн захирагчийн шийдвэрийг хууль бус хэмээн дүгнэсэн юм. Окинава мужийн төв Наха хот дахь бейсболын цэнгэлдэх хүрээлэнд болсон эсэргүүцлийн цуглаанд оролцогсод цэргийн баазыг шилжүүлэхийн оронд бүрмөсөн хаахыг шаардсан уриалга гаргажээ. Японы нутагт байрладаг АНУ-ын цэргийн байгууламжийн гуравны хоёр нь Окинавад байрлаж, тус арлын газар нутгийн тавны нэгийг эзэлдэг. Харин Футэмма цэргийн нисэх хүчний бааз нь хүн ам шигүү суурьшсан Гинован хотноо байрладаг аж. 

 

Д.МӨНХБОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (112.72.11.102)

    2015-05-20

    Yapond bas manai Uyanga Ganbaa nar shig populistuud baidag baih ni ee. Naana ni hujaa oros hoyor nutgaas ni zalgij ehelj baihad gants hamgaalagchaa huuj baidag teneguud