Бан Ги Мүн Умард Солонгост айлчлах хүсэлтээ илэрхийлжээ

НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүн хоёр Солонгосын хооронд бий болсон хурцадмал байдлыг арилгахын тулд Умард Солонгост айлчлахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. “Айлчлал минь хэрэг болно гэж үзвэл би Пхеньянд очиход бэлэн” хэмээн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Сөүл хотноо Азийн орнуудын удирдагчдын уулзалтад оролцох үеэрээ мэдэгдсэн байна. Мөн Бан Ги Мүн Умард Солонгосын төлөөлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үйл ажиллагаанд оролцолгүй 15 жил завсарласныхаа дараа өнгөрсөн онд болсон 69 дүгээр чуулганд оролцсоныг дурдсан аж. Бан Ги Мүн ойрын үед Умард Солонгосын Гадаад хэргийн сайдтай уулзана хэмээн найдаж буйгаа илэрхийлж, улс төр, хүмүүнлэгийн асуудлыг хооронд нь зааглах ёстойг онцолжээ. НҮБ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Умард Солонгос дахь хүний эрхийн байдлын тухай тусгай тогтоол баталсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)