Колумби улсад хөрсний нуранги боллоо

Колумби улсын баруун хойд хэсэгт хөрсний нуранги болсноос 50 хүн амь насаа алджээ. Тус нутагт их хэмжээний бороо орж, гол мөрнүүд эргээсээ хальснаас хөрсний нуранги үүссэн байна. Цаашид амь насаа алдсан хүний тоо нэмэгдэх магадлалтай аж. Хөрсний нурангид Санта-Маргарита тосгон бүрэн сүйрч, ойролцоо орших Сальгар хотынхон нэлээд хохирол амссан гэнэ. Аврах ажилд цагдаа, цэргийн нисдэг тэргүүдийг дайчилж, албан хаагчид эрлийн ажилд оролцсон байна. Колумби улсад 2010-2011 онд мөн их хэмжээний бороо орсны дараа тохиосон үер, газрын нурангийн уршгаар 1374 хүн амь насаа алдаж, 100 мянга гаруй байшин эвдэрч сүйдсэн юм

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (122.201.22.49)

    2015-05-20

    БОЛЬЁ ОО