Оросын сүүлчийн хааны үнэт эдлэлийг худалдана
- 2015-05-20
- Дэлхий
- 0

Лондоны “Sotheby’s” компани Оросын язгууртнуудын хувьсгалаас өмнө хэрэглэж байсан 110 эд зүйлийг дуудлагаар худалдахаар болжээ. Дуудлага худалдааг ирэх сарын 2-нд зохион байгуулах ба Оросын сүүлчийн эзэн хаан II Николайн хэрэглэж байсан Фабержийн өндөг, лааны алтан суурь болон хааны эрх мэдлийн бэлгэдэл болсон очир зүүлтийг худалдах юм. Мөн Александра хатан хаанд зориулан ордны уран дархан Денисов-Уральскийн уралсан шаазан тотийг дуудлага худалдааны жагсаалтад багтаажээ.
Х.ЗАЯА

Сэтгэгдэл (0)