Нисэх хүчний 90 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээлтээ хийлээ

 

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулсан үзэсгэлэн Монголын үндэсний музейд нээгдлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар оролцсон юм. Уг үзэсгэлэнд Монгол Улсын нисэх хүчний салбарт ажиллаж байсан үе үеийн боловсон хүчнүүдийн түүхийг өгүүлэх гэрэл зураг, түүхэн баримт бүхий үзмэрүүдийг дэлгэн үзүүлжээ.  УИХ-ын гишүүд үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Далайд гарцгүй Монгол Улсын хувьд нисэх хүчний салбар нь улс орны тусгаар тогтнол, гадаад харилцаанд чухал нөлөөтэй. Бусад орны нисэх онгоцуудыг Монгол улсын агаарын орон зайд аюулгүй, тайван зорчих нөхцөл бий болгосноороо жил бүр улсын төсөвт ихээхэн ашиг орлого оруулж байгаа. Түүнчлэн Хан-Уул дүүргийн хувьд томоохон ажил олгогч байгууллага юм” гэдгийг онцоллоо.

 

 

 

Баавар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)