Явган зорчигчдыг чихэвчээр хөгжим сонсохыг хориглоно

Швейцарийн Женев хотноо саяхан нэгэн залуу амь насаа алдсаны дараа явган зорчигчдыг хотын гудамжинд чихэвчээр хөгжих сонсохыг хориглох тухай хэлэлцэх болжээ. Өнгөрсөн сарын 17-ны өдөр 17 настай залуу хөгжим сонсч, трамвай ойртон ирж буйг мэдээгүйгээс амь насаа алдсан аж. Сүүлийн үед хотын гудамжинд дугуйчид хөгжим сонсох юмуу явган зорчигчид зам хөндлөн гарахдаа гар утаснаасаа мэдээлэл унших, мессеж илгээх нь элбэг тохиолдох болсон. Үүнтэй холбоотой гардаг эрсдэлүүдийг Швейцарьт сайн судлаагүй гэнэ. Гэвч хүмүүсийн анхаарал болгоомжгүй байдлаас залхсан жолооч нар тэднийг гар утсаар ярихыг хориглодгийн нэгэн адил явган зорчигчдыг чихэвчээр хөгжим сонсохыг хориглох тухай саналаа 2013 онд дэвшүүлсэн байна. “Швейцарийн парламентын доод танхимын гишүүн, ачаа тээврийн компанийн захирал, Ульрих Гезенданнер энэ асуудал маш ноцтой хэмжээнд хүрсэн гэдгийг өгүүлж, жолооч нар үүнээс болж байнга эрсдэлтэй тулгардаг болсныг тайлбарлажээ. АНУ-д чихэвчээр хөгжим сонссоноос болж осолд орсон хүний тоо 2005 оноос хойш гурав дахин нэмэгдэж, тэдний олонхи нь 30-аас доош насныхан байдгийг статистик тоо баримт өгүүлдэг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ЭХ ОРОНЧ ИРГЭН (202.170.71.92)

    2015-05-21

    Энэ асуудал манай улсад элбэг байгаа тул бид бас тийм хуультай болохгүй бол болихоо байлаа шүү Их хурлын даргаа...............бусдаас суралцая, санаа авъя......