Риббентропоос Р.Зоргед илгээсэн захидал олджээ
- 2015-05-21
- Дэлхий
- 0

Нацистын Германы Гадаад хэргийн сайд Иоахим фон Риббентропоос Зөвлөлтийн таг-нуулч Рихард Зоргед талархал илэрхийлж, төрсөн өдрийн мэнд хүргэсэн захидлыг Токио дахь хуучин номын дэлгүүрээс олсныг Японы “Asahi Shimbun” сонинд мэдээлжээ. 1938 оны аравдугаар сарын 4-ний өдөр буюу Рихард Зоргегийн 43 нас хүрсэн өдөр бичсэн уг захидалд Токио дахь Германы Элчин сайдын яамны ажилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Рихард Зоргед талархал илэрхийлсэн байна. Германы тал Рихард Зоргед итгэл хүлээлгэж байсан нь энэ захидлаас илэрхий аж. Захидлыг “Tamura Shoten” дэлгүүрийн гадаад номын хэсэг хариуцсан 71 настай Йошио Окудаира олжээ. Германы сайд захидалдаа Рихард Зоргед баяр хүргэж “Бид Элчин сайдын яамны үйл ажиллагаанд оруулсан хосгүй хувь нэмрийг тань үнэлдэг” хэмээж, түүний нарийн бичгийн дарга гарын үсэг зурсан аж. Үүнээс гадна захидалд Риббентропын 29х23 см харьцаатай гэрэл зургийг хавсаргажээ. Сейдзён их сургуулийн судлаач Нобуо Тадзима нацист Германы сайд зөвлөлтийн тагнуулчтай танил байсан байх магадлал бага гэдгийг өгүүлж, Германы Элчин сайд Ойген Отто захидлыг Риббентропын нэрийн өмнөөс бичсэн хэмээн таамагласан байна. Рихард Зорге 1924 онд ЗХУ-д цагаачилж, цэргийн тагнуулч болсон түүхтэй. Түүнийг 1933 онд “Frankfurter Zeitung” сонины сэтгүүлчээр Японд илгээсэн юм. Рихард Зорге Германы үндэсний социалист намын гишүүн байсан тул Япон дахь Германы Элчин сайд Ойген Отто түүнд итгэж, өөрийн туслахаар ажиллуулжээ. Рихард Зорге Герман, Японы армийн тухай үнэт цэнэтэй олон мэдээлэл цуглуулж, зөвлөлтийн удирдлагад дамжуулсан аж. Эх орны дайны эхэн үед түүний илгээсэн цахилгаан мэдээллийн ачаар Япон улс ЗХУ луу довтлохгүй гэдэг нь тодорхой болж, Алс Дорнодод байсан олон тооны цэргийн ангийг Баруун фронтод илгээж, Москва хотын төлөөх тулаанд ялах боломж бүрдсэн. Японы эрх баригчид 1941 онд Рихард Зоргег баривчилж, 1944 оны арваннэгдүгээр сард Токио дахь Сугамо шоронд цаазалсан түүхтэй.

Сэтгэгдэл (4)
(124.158.92.16)
hari gazar nuuz alband nomon deer todorhoi bii
(124.158.92.16)
hari gazar nuuz alband nomon deer todorhoi bii
(180.149.78.27)
МЕН Ч АГУУ ТАГНУУЛЧ БАЙСАН ГЭДЭГ БИЛЭЭ
***** monhoo (43.242.243.79)
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхжаргал гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан. Одоо Мөнхжаргал нь Төв цэнгэлдэхийн хажууд байдаг Нархан хотхоны 51-р байрны нэгдүгээр орцны таван давхарт амьдардаг бөгөөд бас зүгээр байж чадалгүй энэ хавийн хөвгүүдийг татаж чангаадаг сурагтай.ӨӨр нэг зүйл бол Мөнхөөг архаг тэмбүүтэй гэж ярьдаг юм байна лээ Энэ хоёр хулгайчийн талаар илүү ихийг мэдье гэвэл Youtube дээр Mongoliin ijil huistnii holboo гэсэн аудио бичлэг байгаа.