“Нисэх хүчин-90 жил” сэдэвт утга зохиолын шилдэг бүтээл шалгаруулах уралдааны дүн гарлаа

Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-аас “Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан “Нисэх хүчин-90 жил” сэдэвт утга зохиолын шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг нэг сарын хугацаанд зарлаж, дүнгээ гаргав.

 

  Нисэхийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн түүхэндээ Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, улс орны бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмрийг товойлгон үзүүлэх, нисэхийн амьдрал, амжилт бүтээлийг алдаршуулах, олон нийтэд түгээн таниулахад уг уралдаан зорилго оршиж буй юм.  Уралдаанд нийт 40 орчим уран бүтээлч, утга зохиол сонирхогчдын 80 гаруй бүтээл ирэв.

 

Уралдааны шүлгийн төрөлд

1. Яруу найрагч А.Эрдэнэ-Очирын “Тэнгэрийн зам” 

2. Б.Амартүвшин/ХӨТ-ийн инженер/-гийн “Тэнгэр эзэгнэгч”

3. Б.Дашзэвэг/СГЗ, сэтгүүлч, яруу найрагч/ “Буянт-Ухаа нэрийг буцааж гуйсан шүлэг” удаах байрыг эзэлжээ.

 

Найраглалын төрөлд 

1. СГЗ, Төрийн шагналт, зохиолч  Д.Төрбатын “Өлзий хээтэй хорвоо"

2. Зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Б.Цогнэмэхийн "Монгол нисгэгч"

  3. Н.Пүрэвбатын "Аэродрамын алба" бүтээл тус тус шалгарав.

 

Өгүүллэгийн төрөлд  

1. СГЗ, зохиолч С.Пүрэвийн “Өндөрт нисэх томилолт”

2. МЗЭ-ийн шагналт, зохиолч Б.Цэрэнжамцын  “Мөнгөн жигүүр"

3. СГЗ, зохиолч Б.Норовын “Дурсамж өтөлдөггүй”

 

Туужийн төрөлд

1. СГЗ, яруу найрагч С.Оюун "Нисэх хүчний жанжин"

2. Сэтгүүлч, яруу найрагч Б.Энхтуяа "Тэнгэрийн гүүний унага"

3. МЗЭ, МСНЭ-ийн гишүүн Д.Баатаржавын "Тэнгэрийн зам"

 

Хөрөг найруулалын төрөлд

1. Т.Батжаргалын “Шонхрын зориг мохохгүй”

2. Ж.Чойжилжав/Ан-24, Ан-26 онгоцны багш, нисэн хянагч/ “Тэнгэр заяатай тэнгэрлэг нисгэгчид”

3. Г.Сонинбаярын “Бүдрэх чулуугүй тэнгэр буюу Төгсийн Сугарын төгсөөгүй амьдрал”

 

Эссэд 

1. Г.Баатарнум /МЗЭ-ийн болон МСНЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч, дэд хурандаа/ “Эх орон, эх нутаг нь мартах учиргүй хүн”

2. О.Намбат -“Нисэхийнхэндээ үнэнч байхын учир"

3. Д.Цэнд-Аюуш/нисэхийн ахмад ажилтан/ -“Нисэхийн итгэл зүтгэл”  бүтээлүүд  шалгарчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)