Өмнөд Солонгост Mers өвчний тохиолдол нэмэгдлээ

 

Өмнөд Солонгост хоёр өдрийн хугацаанд Ойрхи Дорнодоос гаралтай амьсгалын замын титэм вирус /MERS/-ийн 14 шинэ тохиолдол бүртгэгдаж, нас барсан хүний тоо тавд хүрснийг тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ. Нас барагсдын олонхи нь өндөр настнууд байгаагаас үзэхэд титэм вирусийн халдварт өндөр настнууд өртөмтгий аж. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын олонхи нь Сөүлд хөл хорио тогтоосон эмнэлэгт гарсан ба халдвар авсан байж болзошгүй нийт 1600 гаруй хүнийг хөл хорьсон байна. Анх Саудын Арабт халдвар авсан бизнес эрхлэгч Сөүл хотноо ирснээс хойш Өмнөд Солонгост MERS өвчний нийт 64 тохиолдлыг бүртгэжээ. Энэ өвчний вирусийг гурван жилийн өмнө Саудын Арабын нутагт өвчтэй хүний биеэс анх илрүүлсэн цагаас хойш өвчтөнүүдийн 27 хувь нь нас барж буйг ДЭМБ-аас мэдээлсэн аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)