А.Меркель “Фэйсбүүк”-ийг угаалгын машинтай харьцуулжээ

 

Германы канцлер А.Меркель Штутгар хотын сүмд үг хэлэхдээ “Фэйсбүүк” нийгмийн цахим сүлжээг угаалгын сайн машинтай харьцуулан хошигножээ. Канцлер олон төрлийн нийгмийн цахим сүлжээ хүмүүсийг аз жаргалтай болгодоггүй ч гэсэн “Фэйсбүүк” бол автомашин, угаалгын машины нэгэн адил хэрэгцээтэй болохыг өгүүлсэн байна. А.Меркель цахим сүлжээ хүмүүст хоорондоо харилцахад нь дөхөм болдог ч амьд харилцаа, бодит амьдралыг орлох боломжгүйг хэлсэн аж. Германы канцлер хэд хэдэн цахим сүлжээнд бүртгэлтэй гэнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)