Тургеневын захидал 15 мянган фунтын үнэ хүрэв
- 2015-06-08
- Дэлхий
- 0

Оросын уран зохиолын нэрт төлөөлөгчдийн нэг Иван Тургеневын гар бичмэлийг Лондоны “Sotheby’s” дуудлага худалдаагаар 15 мянган фунтаар худалдлаа. Энэхүү гар бичмэлийг Германы соён гэгээрүүлэгч Карл Мюллерийн удмынхан хадгалж байжээ. Зохиолч Тургенев Карл Мюллертай захидлаар харилцдаг байсан ба уран бүтээлийнхээ талаар санал бодлоо солилцдог байв. Тэрбээр Карл Мюллерт нэг удаа бичсэн захидалдаа алдарт “Эцэг хөвгүүд” романыхаа гар бичмэлийг илгээжээ. Иван Тургенев Оросын язгууртнуудын нэгэн адил герман, франц хэлийг гаргууд эзэмшсэн байв. Мөн Тургенев Францын зураач Людвиг Пичтэй захидлаар харилцаж байжээ.


Сэтгэгдэл (0)