Тусгаар тогтнолын ойгоор бөхийн цол олгох уу
- 2011-12-20
- Спорт
- 0
Ардчилсан намын УИХ дахь бүлгийн өчигдрийн хуралдаанаар Нийтээр
тэмдэглэх баяр болон баярын өдрүүдийн тухай хуулийн төслийг авч
хэлэлцжээ.
Ардчилсан намын УИХ дахь бүлгийн өчигдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баяр болон баярын өдрүүдийн тухай хуулийн төслийг авч хэлэлцжээ.
Арванхоёрдугаар сарын 29 буюу Үндэсний эрх чөлөөний хувьсгалын /Уг нь тусгаар тогтнолын баяр гэвэл илүү зохимжтой байгаа юм/ 100 жилийн ойд зориулж нэг удаа бүх нийтээрээ амрах хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилсан ба Үндсэний их баяр наадмын тухай хуульд нэмэлт оруулж, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд улсын баяр наадамтай адилхан цол олгох төсөл санаачилжээ.
Хэрэв энэ хуулийн төсөл батлагдах юм бол арванхоёрдугаар сарын 29-нд болох хүчит бөхийн барилдаанаар бөхчүүд Улсын баяр наадамтай адилаар шинэ цол авах боломжтой болох юм.
Монгол улс тусгаар тогтносон тэр өдрүүдэд Олноо өргөгдсөн Богд хааны зарлигаар улс даяар өндөр настнаас эхлээд олон хүнийг улсын сан хөмрөгөөс шагнаж байсан түүх бий. Монгол улсын тусгаар тогтнолын баярын өдөр гэдгээрээ тэр өдөр Монгол хүн бүхэн баяр хөөртөө умбаж байсан нь тодорхой бий.
Тэгэхээр Монголчууд ч гэсэн энэ өдөр тусгаар тогтнолоо тунхаглаж бөхөө үзэж баярлах төдийгүй улсын цол чимэг хүртэг л дээ. Энэ нь тэгээд ч Монгол улс тусгаар тогтноод 100 жил болж буй зуунд ганц тохиох баярт өдөр билээ.

www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)