“Их долоо” дэлхий дахины аюулгүй байдлыг хэлэлцлээ
- 2015-06-09
- Дэлхий
- 0

“Их долоо”-гийн гишүүн АНУ, Их Британи, Канад, Итали, Франц, Япон, Герман улсын удирдагчид Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг цаашид үргэлжлүүлнэ гэдгээ ням гаригт болсон хуралдааны үеэр илэрхийлжээ. Урьд нь“Их найм” нэртэйгээр болдог байсан уг уулзалт Оросын оролцоогүйгээр хоёр дахь удаагаа болж буй юм. Бавари муж дахь Эльмау шилтгээнд болсон энэхүү уулзалтын эхний өдөр Германы канцлер А.Меркель Оросын эсрэг байр сууринд баттай зогсож, Минск хотноо өнгөрсөн хоёрдугаар сард гал зогсоох тухай тохиролцсон гэрээг хэрэгжүүлэхийг уриалсан байна. “Бид эндээс маш тодорхой дохио илгээх ёстой гэж үзэж байна. Хориг арга хэмжээний төлөө биш харин тодорхой зорилгын төлөөх хориг хэрэгтэй” хэмээн А.Меркель ГерманыZDF олон нийтийн телевизээр үг хэлэхдээ мэдэгджээ. Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск Орос улс энэхүү бүлэгт эргэн нэгдэх эсэх нь тус улсын гадаад бодлогоос хамаарна гэдгийг хэлжээ. Харин өнөөгийн нөхцөлд Европын холбооноос хэрэгжүүлж буй хоригийг улам чангатгах эсэх тухай сонголт тулгарч буйг Д.Туск өгүүлсэн аж. Мөн Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон Оросоос ирэх хөрөнгө оруулалт буурснаас Грек зэрэг зарим улс хохирол амсч буй ч хоригийг чангатгахын төлөө байгаагаа илэрхийлсэн байна. “Өөр оронд хориг тавих нь бүх улсад нөлөөлсөн” хэмээн энэ тухай ярьжээ. Европын орнуудын хувьд Грекийн төлбөрийн чадвартай холбоотой тулгамдсан асуудлын нь нэг болж, тус улс еврогийн бүсээс гарч болзошгүй нөхцөл байдал бүрдсэнээс“Их долоо”-гийн гишүүд энэ тухай ОУВС-ийн тэргүүн К.Лаггардтай энэ тухай хэлэлцсэн байна. “Их долоо”-гийн уулзалтад Ирак, Нигерийн удирдагчдыг урьж, “Исламын улс”, “Боко Харам” зэрэг алан хядагч бүлэглэлтэй хийж буй тэмцлийн нь тухай хэлэлцлээ. Шинээр сонгогдсон Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухари их гүрнүүдээс “Боко Харам”-тай тэмцэхэд туслахыг уриалсан байна. Энэ үеэр Японы удирдлага Өмнөд Хятадын тэнгист Хятадын явуулж буй түрэмгий бодлогод санаа зовж буйгаа илэрхийлжээ.
Д.Мөнхболд

Сэтгэгдэл (1)
өйай (202.179.27.192)
ХҮний амÑдÑÐ°Ð»Ñ ÑÑÒ¯Ò¯ Ñ ÑÑÒ¯Ò¯. ÐÑÑ Ð´ÑÑ ÑÑ Ñ Ð¼ÑдÑÑ Ð³Ò¯Ð¹ амÑÑан мÑддÑг Ñм Ñиг үнÑлÑÑ Ñд нÑÑÑÑÑ. ÐÑай Ñ ÑÑÑÑÑ Ð¸Ð¹ Ñм аа. Тийм ÑÒ¯ÑÑ Ð¸Ð¹ Ñм бол Ó©Ó©ÑÓ©Ó© биÑÐ¸Ñ Ð³Ò¯Ð¹ ÑаÑан Ñм бол.