Титэм вирусийн хөл хорионд орогсдыг гар утсаар нь хянана
- 2015-06-09
- Дэлхий
- 0

Өмнөд Солонгост даваа гаригт титэм вирусээр халдварласан хүний тоо 23-аар нэмэгдэж 87-д хүрч, зургаа дахь өвчтөн нас барснаас гадна сургуулийн сурагч өвчилснийг тус улсын эрх баригчид мэдээлжээ. Ойрхи Дорнодоос гаралтай энэхүү өвчний тархалтыг зогсоохын тулд Өмнөд Солонгос даяар 2000 орчим сургуулийг хааж, өвчтөнүүдтэй хавьталтай гэж үзсэн хүмүүсийг хөл хорионд оруулсан юм. Үүнтэй холбоотойгоор Сингапурын эрх баригчид сургуулийн сурагчдыг ангиараа Өмнөд Солонгос руу аялахыг хориглосон байна. Хамгийн сүүлд нас барсан80 настай буурайг анх ханиад хүрсэн гэх оноштойгоор эмнэлэгт хэвтүүлсэн аж. Солонгосын эрх баригчид халдвар тээгчдийн тоо эрс нэмэгдэж буйд санаа зовинож, хөл хорионд оруулсан 2300 хүний байршлыг гар утсаар нь дамжуулан хянана гэдгээ мэдэгджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээс үзэхэд2012 онд анх бүртгэгдсэн титэм вирусээр нийт 1236 хүн халдварласнаас 445 нь нас барсан байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)