Афинд 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөв
- 2015-06-10
- Дэлхий
- 0

Грекийн нийслэл Афин хотноо мягмар гаригт шилжих шөнө 5.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн төв Афинаас баруун хойд зүгт 77 км зайд, газрын гадаргаас таван км гүнд байсан аж. Мөн долоо хоногийн өмнө Грекийн Кефалония арал дээр газар хөдөлж, чичиргээ нь 300 км зайд орших Афин хотынхонд мэдрэгдсэн байна. Грек нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтөд зохицсон барилга барьдаг болсноор эвдрэл сүйрэл бага гардаг болсон аж. Грект 1999 онд болсон газар хөдлөлтийн уршгаар 143 хүн амь насаа алдаж байжээ.

Сэтгэгдэл (0)