102 настай буурай докторын зэрэг авчээ
- 2015-06-11
- Дэлхий
- 0

Германы Хамбург хотноо 102 настай Ингеборг Силм Рапопорт хэмээх хүүхдийн эмч мэргэжилтэй нэгэн эмэгтэй докторын зэрэг авсныг DAWN агентлагаас мэдээлжээ. И.С.Ра попорт хатагтай 1938 онд Израи лийн эмнэлэгт ажиллаж байхдаа өөрийн төгссөн Хамбург дахь анагаахын их сургуульд хоолойн сахуу өвчний сэдвээр докторын зэрэг горилсон ажлаа өгсөн байна. Гэвч Гитлерийн дэглэмийн үед еврей ээжтэй түүнийг үндэс угсаагаар нь ял га варлаж, шалгалтандаа орох боломж олгоогүй гэнэ. “Энэ бол миний тухай биш, зарчмын тухай асуудал” хэмээн тэрбээр“Tagesspiegel” сонинд өгсөн ярилцлагадаа энэ тухай өгүүлж, их сургуулийн зүгээс түүнд хүлээцтэй хандсанд талархсан аж. Найз нар нь түүнийг шалгалтдаа бэлтгэхэд тусалж өнгөрсөн 80 жилийн хугацаанд сахуу өвчний талаар гарсан дэвшлүүдийг интернэтээс судалж, судалгааны ажилдаа нэмж оруулахад нь тусалсан байна. Тэртээ1938 онд түүний эрдмийн ажлыг удирдсан профессор бүсгүйг хуулийн дагуу шалгалтандаа орсон бол хамгаалах байсан тухай тодорхойлолт хийж өгчээ. Эцэст нь102 настай ахмад аман шалгалтаа өнгөрсөн тавдугаар сард өгсөн аж. Силм Рапопорт 1938 онд АНУ-д цагаачилж, ирээдүйн нөхөр тэйгөө танилцсаны дараа хүүхдийн эмч мэргэжлээр ажилласан докторын зэрэггүй тул Филадельфийн их сургуульд дахин хоёр жил суралцахад хүрчээ.

Сэтгэгдэл (0)