Заааны ходоодоор дамжсан кофе үнэд хүрэв
- 2015-06-11
- Дэлхий
- 0

Тайландын алс бөглүү тосгонд кофены үрийг заанд идүүлж, бүрэн боловсролгүй гарах үед нь түүж үнэ хүргэн худалддаг тухай“Франс Пресс” агентлагаас мэдээлжээ. Ка над гаралтай нэгэн сүйхээтэй эрийн санаачилсан“Зааны хар ясан кофе” (Black Ivory Coffee) төсөл ашиг олохын зэрэгцээ байгаль хам-гаалахад хувь нэмрээ оруулдаг байна. Тэрбээр анх нутгийн суусрыг ашиглан“kopi luwak” хэмээх кофе үйлдвэрлэхээр төлөвлөсөн аж. Гэвч Зүүн Өмнөд Азид энэ төрлийн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэнээс нийлүүлж буй бүтэээгдэхүүний чанар муу даж, үнэ нь буурчээ. Мөн муурыг то ронд хорьж, кофены үрийг хүчээр идүүл дэг нь сэтгэлд ний цээгүй гэнэ. Үүнийхээ дараа кофены хорхойтнуудад зориулсан шинэ бүтээгдэхүүн гаргахад арслан, анааш зэрэг олон амьтныг судалж үзсэнийхээ дараа Зүүн Өмнөд Азид ган тохиох үед заан кофены үрийг иддэг тухай олж мэджээ. Үүнийхээ дараа тэрбээр энэ амьтныг сонирхон судалсан байна. Гэхдээ зааны тусламжтайгаар амтат кофе гарган авах ажилд нь олон саад учирч, найман жилийн дараа амжилт олсон аж. Эхэн үед зааны ходоод дамжсан үрийг хорголоос салгаад боловсруулахад уухын аргагүй гашуун амттай гарсан гэнэ. Мөн нэг кг кофе гаргаж авахын тулд заанд33 кг кофены үр идүүлж, жуулчдад заан унуулж, орлого олдог тосгоныхны оролцоотойгоор олон шат дамж лагаар боловсруулж, эцсийн бүтээгдэхүүнээ гарган авдаг. Энэ оны хувьд гурав дахь жилдээ “ургац”-аа амжилттай хурааж, 150 кг кофе үйлдвэрлэжээ. Нэг кг нь 1880 буюу жижиг аягатай халуун кофе13 ам.долларын үнэ хүрдэг тул хүн бүр авч ууж чадахгүй. Ази дахь зарим тансаг буудалд“Зааны хар ясан кофе”-гоор үйлчилж эхэлснээс гадна Европын томоо хон хотуудад худалдахаар төлөв лөсөн аж. Кофены үрийг чанахаас нааш кафеин нь ялгардаггүй тул заанд ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэггүй, нутгийн иргэдийн хувьд орлого нэмэгдүүлэх эх үүсвэр болдог.



Д.Болд

Сэтгэгдэл (0)