П.Сэрдамба 2011 оны “Шилдгийн шилдэг” тамирчин боллоо

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно-2011” ёслолын ажиллагаа 12 дугаар сарын 19-нд болж, 2011 онд спортын талбарт шилдэг нь байж чадсан тамирчин, дасгалжуулагч, спорт холбоодыг тодруулав.
Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно-2011” ёслолын ажиллагаа 12 дугаар сарын 19-нд болж, 2011 онд спортын талбарт шилдэг нь байж чадсан тамирчин, дасгалжуулагч, спорт холбоодыг тодруулав. Спортынхны шинэ жил гэж хэлж болох энэ баяр ёслол дээр уламжлал ёсоор Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, спортын сэдвээр дагнан ажилладаг сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхний саналаар “Бөртэ чоно”-ын гол номинаци болох шилдэг тамирчин, дасгалжуулагч, багийг тодруулсан.
Энэ оны шилдгийн шилдэг тамирчнаар Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба шалгарч, “Бөртэ чоно”-ын эзэн боллоо. Тэрээр энэ жил Азербайжданы нийслэл Баку хотноо болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн Лондонгийн олимпод оролцох эрхээ авсан төдийгүй дэлхийн аваргаас хошой медаль зүүсэн Монголын анхны боксчин болсон билээ.
Олимпийн боксын шигшээ багийн тамирчид энэ өдрүүдэд Казахстанд хамтарсан бэлтгэл хийж, олон улсын тэмцээнд оролцож буй тул “Бөртэ чоно”-ын гол шагналын эзэн эзгүй байсан. Харин 2011 оны шилдгийн шилдэг дасгалжуулагчаар чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Т.Сүхбаатар шалгарсан бол оны шилдэг багаар бөмбөгтэй хоккей буюу бэндийн үндэсний шигшээ баг тодорлоо.

“Бөртэ чоно-2011” наадмын шилдгүүд

Олимпийн танхим: Хөвсгөл аймгийн Эрдмийн далай цогцолбор сургуулийн “Одод” олимпийн танхим
Олимпийн зөвлөл: Баянзүрх дүүргийн “Нагано” олимпийн зөвлөл (дарга Ч.Төмөрчөдөр, арга зүйч С.Тунгалаг)
Ерөнхий нарийн бичгийн дарга: Ч.Зоригтбаатар /Монголын хөнгөн атлетикийн холбоо/
Ерөнхийлөгч: Э.Мөнх-Очир УИХ-ын гишүүн  /Монголын буудлага спортын холбоо/
Шилдэг холбоо: Монголын бүжгийн спортын холбоо, Монголын цанын холбоо, Монголын хөлбөмбөгийн холбоо
“Спортын ололт, амжилт” шилдэг холбоо: Монголын чөлөөт бөхийн холбоо
“Спортын менежмент, хөрөнгө оруулалт”: Монголын жүдо бөхийн холбоо
2011 оны шилдэг баг: Бэндийн үндэсний шигшээ баг
Шилдгийн шилдэг дасгалжуулагч: Т.Сүхбаатар /чөлөөт бөх, эмэгтэй/ - 117 оноо
Шилдэг дасгалжуулагч:     
Ц.Бадамхатан /байт харваа/ - 42 оноо
Д.Ганзориг /бокс/ - 60 оноо
Шилдгийн шилдэг тамирчин: П.Сэрдамба /бокс/ - 510 оноо
Шилдэг есөн тамирчин:    
О.Насанбурмаа /чөлөөт бөх/ - 363 оноо
Д.Отгонцэцэг /чөлөөт бөх/ - 330
Б.Сэр-Од /хөнгөн атлетик/ - 302
Б.Гангаамаа /уулын спорт/ - 228
П.Лхамдэгд /жүдо/ - 203
М.Бундмаа /жүдо/ - 202
С.Мөнхбат /үндэсний бөх/ - 193
Б.Оюунсүрэн /чөлөөт бөх/ - 184
У.Мөнх-Эрдэнэ /бокс/ - 176


www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)