Украин Днестрийн хил дээр цэрэг төвлөрүүлэв

 

 Украины Зэвсэгт хүчин Молдаваас салан тус гаарласан Днестрийн Бүгд найрамдах улсын хил дээр агаараас эсэргүүцэн хамгаалах “С-300” систем болон нэмэлт цэргийн анги нэгтгэлээ байршуулж эхэлжээ. Энэ нь тус салан тусгаарласан мужийг Молдавтай хамт ран эдийн засгийн хувьд боо милох бодлогын нь нэг хэ сэг гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ бодлого хэрэгжиж эхлэх тэй зэрэгцэн Украины Ерөн хийлөгч П.Порошенко тус хил залгаа Одесс мужийн захирагчаар Гүр жийн Ерөнхийлөгч асан М.Саакашвилиг то мил сон байна. Днестрийн Бүгд найрамдах улс хэмээх Молдаваас салан тусгаарласан мужийн оршин суугчдын нэлээд хэсгийг орос гаралтай болон ОХУ-ын иргэд бүрдүүлдэг. Мөн энхийг сахиулах үүрэгтэй Оросын цэргийн албан хаагчид байрладаг юм. Сүүлийн үед Молдав, Украины тал Оросын цэр-гийн албан хаагчдыг эн-хийг сахиулах үйл ажил-лагаанд хамааралтай эсэх нь тодорхой биш гэдэг үндэслэлээр тус мужийн нутаг руу дамжин өнгөрөхийг хориглосныг Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өгүүлэх болсон бөгөөд тус муж ОХУ-тай шууд хиллэдэгүй юм. Өнгөрсөн оны хавар Днестрийн нутагт байрлаж буй Оросын цэргийн албан хаагчдыг ямар нэг таних тэмдэггүйгээр Одесс муж руу нууцаар нэвтрүүлж, Крымийн хувилбараар “ард түмний бослого” зохион байгуулж, Одессын Бүгд най рамдах улсыг тунхаглахаар бэлтгэж байс-ныг албан бус эх сурвалжуудад өгүүлдэг байв. Гэвч Днестрийн БНУ-ын удирдлага хөрш Украины удирдлагатай эв түнжин хагарахаас эмээснээр нууц тохи ролцооноосоо ня цаж, орос цэргүүдийг нэвтрүүлэхийг хориглосон аж. Үүний дараа Одесс хотноо Оросын талыг дэмжигчид хүчин мөхөсдөж, тэдний нэг хэсгийг украины үндсэрхэг үзэлтнүүд тус хот дахь Үйлдвэрчний эвлэ лийн ордонд хорт хийгээр хөнөөж, галдан шатаасан хэрэг гарсан. Гэвч эцэстээ Украины удирдлага хэт болгоомжтой хандсан Днестрийн БНУ-ыг боомилж, өөрт нь таагүй хөршийг үгүй хийхээр шийд-вэрлэсэн бололтой. Мөн зүүн мужуудад өдөөсөн дайныг нь дэмжээгүй баруун мужуудын иргэд, удирд-лагыг нь дайны аюулаар далайлган эрхшээлдээ оруулах боломж бүрдэж буй юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • Зочин (150.129.140.35)

    2015-06-15

    АНУ цэргийн баазууд Европын хэд хэдэн оронд ирж байршсан. Мөн Украйнд цэрэг дайны бэлтгэлд зөвлөн тусалж, цэрэг, ***** техник нийлүүлж байгаа. Хэрэв томоохон дайн дэгдвэл дагаар орсон ЕХ өөрсөддөө учрах хохирлыг бүрэн тооцоогүй зүгээр л Оросыг сулруулах, болж өгвөл задлах сонирхолдоо хэт хөтлөгдөж байгаа нь харамсалтай. Дайн гарвал ЕХ-ны орнууд ч томоохон сүйрэлд орно, ялангуяа америкийн цэргийн бааз байрлуулсан орнууд дайны талбар л болно шүү дээ. Харин ганцхан том орон том хожоо олно, өрөө дарж, геополитикийн ашиг олж, дэлхийд жанжлах байр сууриа бэхжүүлнэ гэж тооцож байна.

  • ЗОЧИН (150.129.140.35)

    2015-06-15

    Оросууд хэт хүлээцтэй байгаа нь энгийн иргэдийн цус асгаруулах, мөн дэлхийн шинэ дайныг өөрийн нутагт бус Европт тэр тусмаа оросын бөөрөнд дэгдээж томоохон ашиг хайсан бодлогыг хазаарлахад чиглэж байгаа. Түүнээс Украйны фашизмыг дарахад 24 цаг хангаллтай.

  • (112.72.13.175)

    2015-06-14

    байлдвал байлдчихгүй худлаа алцганцгаагаад байх юм.

  • zochin (98.226.83.151)

    2015-06-13

    ee huurhii hugjiltei amidral hangaluun ornii irged daind hohirno.

  • (122.201.24.184)

    2015-06-12

    hulgaich hogiin orosuud

  • (202.179.20.84)

    2015-06-12

    ukrainiiv alaachee,