Титэм вирус Европт тархсан байж болзошгүй
- 2015-06-15
- Дэлхий
- 0

Словакийн нийслэл Братислава хотноо Өмнөд Солонгосын иргэн 39 настай эрэгтэйг титэм вирусийн халдвартай хэмээн сэжиглэж, эмнэлэгт хэвтүүлжээ. Өвчний сэжиг бүхий энэ хүн Словакт энэ сарын 3-ны өдөр ирж, Жилина хотноо 10 хонохоор төлөвлөж байсан аж. Өмнөд Солонгост өчигдрийн байдлаар нийт 145 хүн энэ өвчний халдвар авснаас 14 нь нас барсан байна. Титэм вирус тархсантай холбоотойгоор ДЭМБ мягмар гаригт онц хуралдаан зарлаж, шинжээчдийг урьжээ. Ойрхи Дорнодоос гаралтай (MERS) титэм вирус нь амьсгалын замаар тархдаг ба халдварын эхэн үед ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй. Энэ өвчинд биеийн дархлаа муудсан, уушигны суурь өвчтэй, чихрийн шижин, давсагны эмгэгтэй хүмүүс илүү өртдөг байна. Энэ өвчний эсрэг ямар нэг эм, вакцин байхгүй. ДЭМБ-ын мэдээллээс үзэхэд энэ сарын 9-ний байдлаар дэлхий даяар нийт 1218 хүн энэ өвчний халдвар авснаас 449 нь нас баржээ.

Сэтгэгдэл (0)