Халуунаас болж 800 хүн эмнэлэгт хүргэгджээ

 

Японд хэт халуун цаг агаар тогтсоноос 800 гаруй хүн наршиж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор эмнэлэгт эмчлүүлж буй иргэдийн талаас илүү хувь нь 65-аас дээш насныхан аж. Тэдний олонхи нь гэртээ байсан хэрнээ халуун агаарт цохиулж, бие нь хямарсан байна. Мөн барилгын ажилчид, гадаа биеийн тамирын дасгал хийсэн сургуулийн сурагчид нарших нь элбэг болжээ. Японы нутгийн дийлэнх хэсэгт агаарын хэм олон хоногийн турш өдөртөө 30-аас давж буй юм. Японы түргэн тусламжийн албанаас иргэдийг аль болох сүүдэрт байж, өдрийн турш шингэн сайн уухыг зөвлөсөн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)