Жеб Буш ерөнхийлөгчийн сунгаанд орохоо зарлалаа

 

Флорида мужийн захирагч асан Жеб Буш 2016 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд орол-цоногэдгээ албан ёсоор зар лалаа. АНУ-ын Ерөнхийлөгч асан эцэг, хүү Бушийн гэр бүлийн гишүүн одоо 62 настай Жеб Буш Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших хамгийн их магадлалтай 10 улстөрчийн нэг юм. Тэрбээр нэрээ дэвшүүлнэ гэдгээ Майами дахь коллежид олны өмнө зарласан байна. Энэ уулзалтын үеэр Жеб Буштай хамт түүний эхнэр Коламбиа, хүү Жорж болон түүний эх, тус улсын тэрүүн хатагтай асан Барбара Буш нар байлцсан аж. Тэрбээр Б.Обамагийн орыг залгах хүн удирдах ажлын туршлагатай хүн байх хэрэгтэй гэдгийг өгүүлж, Флорида мужийн захирагчаар ажилласан туршлага, тус муж одоо ажлын байр, жижиг бизнесийн тоогоор тэргүүлж буйг дурдсан байна. Жеб Буш эдийн засаг сэргэх үйл явц дэндүү удаан, татварын хэмжээ хэт өссөнд Вашингтонд эрх барьж буй улстөрчдийг буруутгажээ. Жеб Буш “Америк орон үүнээс ихийг хүртэх эрхтэй” гээд Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд эдийн засгийн өсөлтийг дөрвөн хувьд хүргэхээ амлажээ. Жеб Буш яриан дундуураа испани үг хэллэг хавчуулж байсан нь Латин Америкаас гаралтай цагаачдын асуудлыг сайн мэддэгээ илэрхийлсэн хэрэг бололтой. Эцэст нь тэрбээр “Бид ялахын төлөө өрсөлдөнө” хэмээн мэдэгдсэнээр танхимд суусан хүмүүс үгийг нь алга ташин хүлээн авчээ. Бүгд найрамдах намаасаа нэр дэвшихийн тулд өөрөөс нь дутахгүй нэр хүндтэй Тед Круз, Рэн Пол, Линдсей Грахам, Марко Рубио зэрэг олон улстөрчтэй хүч сорих шаардлага түүнд тулгарна. Харин Ардчилсан намаас нэр дэвших хамгийн их магадлалтай хүн нь Хиллари Клинтон ба тус намд түүнтэй энэ тэнцэхүйц улс төрийн туршлага, нэр хүндтэй, нэрээ дэвшүүлэх боломжтой улстөрч байхгүй.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)