Оросын эрх баригчид АНУ-ын үнэт цаасанд оруулсан хөрөнгөө бууруулав

 

Оросын эрх баригчид өнгөрсөн нэг жилийн хугацаанд Америкийн засаг захиргаанаас гаргасан өрийн бичигт оруулсан хөрөнгөө 40 хувиар бууруулсныг АНУ-ын Сангийн яамнаас гаргасан мэдээлэлд өгүүлжээ. Нэг жилийн өмнө Орос улс нийт 116.4 тэрбум ам.долларын үнэ бүхий АНУ-ын засгийн газрын өрийн бичиг эзэмшиж байсан бол одоо энэ үзүүлэлт 66.5 тэрбум болтлоо буурсан байна. АНУ-ын өрийн бичиг эзэмшиж буй хэмжээгээр Орос улс нэг жилийн дотор 12-оос 22 дугаар байртухарсан бол Хятад улс энэ жагсаалтыг 1.26 их наяд ам.доллараар тэргүүлж, хуримтлал нь нэмэгдсэн хэвээр байгаа аж. Хоёрт нийт 1.22 их наядын өрийн бичиг эзэмшиж буй Япон ордог бол гадаадын зээлдүүлэгчдийн гар дээр нийлбэр дүнгээр 6.14 их наяд ам.долларын өрийн бичиг байдаг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (43.242.243.193)

    2015-06-17

    Оросууд хямарч дуусчээ

  • (202.170.71.91)

    2015-06-17

    ingehgui bol horig gd bugdin deremded avch magadgui shu nad ANU chin