Онгоцны тээшинд электрон тамхи өгөхийг хоригложээ
- 2015-06-18
- Дэлхий
- 1

Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагаас(ИКАО) нисэх онгоцны тээшинд электрон тамхи өгөхийг хоригложээ. Тус байгууллагын хэвлэлийн мэдээллээс үзэхэд электрон тамхи болон цэнэглэгч хоёрыг тээшинд өгч болохгүй аж. Уг төхөөрөмжийг гар тээшиндээ авч явах боломжтой боловч онгоцон дотор цэнэглэх хориотой гэнэ. Электрон тамхи нь тээшин дотор гал өдөөх аюултай гэдгээр ИКАО энэ шийдвэрээ тайлбарласан байна. Тус байгууллагын мэдээллээс үзэхэд сүүлийн үед тээшинд өгсөн электрон тамхинаас болж хэд хэдэн удаа гал гарчээ. Мөн ийм хориг үйлчилж эхэлснийг НҮБ-аас“Твиттер” хуудастаа өгүүлсэн байна. Өмнө нь ИКАО-гаас зорчигчдыг тээшиндээ электрон тамхи өгөхгүй байхыг зөвлөж байсан юм.

Сэтгэгдэл (1)
Anuuuu (66.181.161.125)
Gar teeshendee electron tamhi buyu vape awj orj bolhuuu??